"Тарбозавр батаар" хэмээх үлэг гүрвэлийн олдворыг манай улсын нэр
бүхий хүмүүстэй бүлэглэн хилээр гаргаж, АНУ-д дуудлагаар худалдсан гэх
Эрик Прокопид холбогдох хэргийг маргааш АНУ-ын шүүх авч хэлэлцэнэ.

"Тарбозавр батаар" хэмээх үлэг гүрвэлийн олдворыг манай улсын нэр бүхий хүмүүстэй бүлэглэн хилээр гаргаж, АНУ-д дуудлагаар худалдсан гэх Эрик Прокопид холбогдох хэргийг маргааш АНУ-ын шүүх авч хэлэлцэнэ. АНУ-ын прокурорын байгууллагаас Эрик Прокопид 17 жилийн хорих ял төлөвлөсөн. Гэсэн хэдий ч шүүх түүнд өөрийн хэргийг хүлээж, хэдэн олдворыг ямар замаар гаргаснаа урьдчилан мэдүүлвэл ялыг хөнгөрүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Эрик Прокопи маргааш болох шүүх хурал дээр өөрийн үйлдсэн хэргээ
гэрчилж ярьвап Монголд шалгаж буй мөрдөн байцаалтад чухал ач
холбогдолтой юм.
Хэргийг тодруулбал, Эрик Прокопи нь манай улсад 2008, 2009, 2011 онд ирж байсан бөгөөд
палеонтологичид, “Чингисхаан” компанийн ажилтнуудтай холбоотой байжээ.
Ингэхдээ манай улсаас Тарбозавр батаарын олдвороос гадна зургаан үлэг
гүрвэлийн ясыг авч оджээ.
24tsag.mn