Хөгжмийн зохиолч яруу найрагчдын олон гайхалтай уран бүтээлүүдийг
чадварлагаар дуулан амилуулж монголын ард түмэндээ танил болсон нийтийн
дууны нэгэн төлөөлөл дуучин П.Жимсээ “Таван эрдэнэ” хэмээх анхны
тоглолтоо ирэх сарын 01-нд 19:20 цагаас Монгол бөхийн өргөөнд тоглох
юм.

Хөгжмийн зохиолч яруу найрагчдын олон гайхалтай уран бүтээлүүдийг чадварлагаар дуулан амилуулж монголын ард түмэндээ танил болсон нийтийн дууны нэгэн төлөөлөл дуучин П.Жимсээ “Таван эрдэнэ” хэмээх анхны тоглолтоо ирэх сарын 01-нд 19:20 цагаас Монгол бөхийн өргөөнд тоглох юм.
Тэрээр өнөөдөр бие даасан тоглолтынхоо талаар хэвлэлийн хурал зарласан юм.
Түүний тоглолтод урлагийн нэрт төлөөлөгч нарын сор болсон олон гайхалтай уран бүтээлүүдийг эгшиглэх аж. Мөн тус тоглолтод Монгол Улсын “Ятгын чуулга”, бүжгийн “Хатан туул” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох ажээ. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Намир” продакшн ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий ивээн тэтгэгчээр “Торгон хийц” ХХК, Ивээн тэтгэгчээр “Оргилон дэлгэрэх ус” ХХК, тоглолтын хувцасыг “Сондор салон”-ы чадварлаг хамт олон урлаж байгаа гэнэ.
24tsag.mn