
Зургаан хүнийг буудан хороосон хэрэгт сэжиглэгдсэн Сергей Помазун нь ачааны галт тэргэнд суун тус хотоос оргон зайлахыг санаархсан аж. “Белгород” төмөр замын буудал дээрх Курскийн шугамын харуулуудын хамгаалж байсан нутаг дэвсгэр дэх ачааны галт тэргэн дээр гарах гэж оролдох үеэр нь сэжигтнийг анх олж илрүүлсэн байна. Цагдаа нарыг хараад тэрбээр дайрч, цагдаагийн хошууч Седыхын нүдний хавьцаа болон мөрөнд нь хутгалжээ.
Баривчлагдсан “Белгородын мэргэн буудагч” Сергей Помазуныг ойрын үед мөрдөн байцаагч нар байцааж эхэлнэ. Зургаан хүнийг буудан хороосон гэсэн хэрэгт түүнд эчнээ ял оноогоод байгаагаас гадна зэвсэг болон галт хэрэгсэл хулгайлсан, зэвсгийг хүч хэрэглэн хулгайлсан гэсэн хэргүүдээр эрүү үүсгэхээс гадна өөрийг нь баривчлах үеэр цагдаагийн алба хаагчийг хутгаар шархдуулсан учир төр засгийн төлөөлөгчийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн гэсэн ОХУ-ын Эрүүгийн хуулийн 318 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Харин тэрбээр баривчлах үеэр ноцтой гэмтэл аваагүй байна.