Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны гишүүн улсуудын дээд хэмжээний уулзалт өнөөдөр Брунейд нээгдэв. Эдгээр улсын удирдагчид Зүүн-өмнөд Азийн орнуудын холбоог Европийн холбоо мэт эдийн засгийн хамтын нийгэмлэг болгон хувиргах бодолтой байна. Энэ чиглэлээр бүх ажлын 77 хувийг хийж дууссан хийгээд эдийн засгийн шинэ хамтын нийгэмлэг 1,5 жилийн дараа 2015 онд бий болохыг дээд хэмжээний уулзалтад оролцогчид тэмдэглэв. Бүс нутгийн орнуудын Өмнөд Хятадын тэнгисийн арлуудыг тойрон Хятадтай үүсгэсэн маргаан бол дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх чухал асуудлын нэг юм. Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны гишүүд эдгээр арлыг тойрон гарсан бүх санал зөрөлдөөнийг олон улсын эрх зүйн хүрээнд шийдвэрлэх бодолтой байна. Энэ зорилгоор бүх тал Өмнөд Хятадын тэнгист явуулах үйл ажиллагааны дурмийн тухай хуулийг батлах ёстой гэж Холбооны гишүүн орнуудын удирдагчид үзэж байна.



















































