Манай улсын 26 иргэн БНСУ-д сураггүй алга болсон гэх мэдээлэл хэвлэлээр цацагдах гарах болсон билээ. Энэ мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн газраас Гадаад харилцааны яаманд албан бичгээр БНСУ-д байгаа болон сураггүй болсон гэх иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргаж өгөх хүсэлтийг тавьсан.Нэрсийг жагсаалтыг тулгах эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулах явцад сураггүй болсон 26 биш 28 иргэн байна гэдгийг тогтоогоод байгаа аж. Одоогийн байдлаар есөн иргэний оршин суугаа газрыг тогтоосон байна. Харин үлдсэн 19 иргэний талаарх материалыг бүрдүүлж Интерполиор эрэн сурважлуулах хүсэлт өгсөн гэж ЦЕГ-аас мэдээлсэн байна.




















































Сэтгэгдэл (2)