
2013 оны 04 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн төв хэсгээр багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Халх голын сав газраар 6-11 градус, Дархадын хотгор, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын сав газар болон зүүн зүгийн нутгаар 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 21-26 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 14-16 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.