Монголын “Аттила” дугуйн нэгдсэн клубын тамирчид
БНХАУ-д бэлтгэл хийж, “Тоur de Philipines” тэмцээнд оролцож,
улмаар Хятадын Шиньжин хотноо болсон “DXS Cup” олон
улсын тэмцээнд оролцон эхний гурван байрыг эзэлжээ. Тодрууlбал,
спортын мастер Б.Мягмарсүрэн тэргүүн байр эзэлсэн. Харин олон улсын хэмжээний
мастер Н.Хангарьд, спортын мастер Б.Наранхүү нар удаалсан байна. Дашрамд
дуулгахад, дээрх баг тамирчид ирэх сарын 5-нд Тяньжин, 11
-нд Сичуан мужийн Чинду хотод болох уулын дугуйн Азийн аварга шаlгаруулах
тэмцээнд оролцохоор бэлтгэлдээ ороод байгаа аж. Аттила нэгдсэн клубийн
дасгалжуулагчаар Б.Болдбаатар ажиллаж байна.