100 буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах
тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотноо болно. Маргаашаас эхлээд 10 хоногийн
турш үргэлжлэх уг тэмцээнд оролцох Монголын даамчид эх орноосоо морджээ. 2013
оны 100 буудалт даамын Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас эрэгтэй,
эмэгтэй тус бүр таван тамирчин оюун ухаанаа сорих юм. Энэ удаагийн тэмцээнд
манай улсаас эрэгтэйчүүдийн төрөлд их мастер Д.Эрдэнэбилэг, дэлхийн даамын
холбооны мастер Г.Гэрэлболд, Р.Манлай, спортын мастер С.Даваадорж, Э.Энх-Эрдэнэ
оролцох бол эмэгтэйчүүдийн ангилалд дэлхийн даамын холбооны мастер
Э.Мандахнаран, спортын мастер Г.Энхтуяа, М.Хишигбаяр болон У.Цэрэндолгор,
Ж.Гэрэлчулуун нар оролцох юм.