Р.Чойномын амьдралыг хүүрнэх “Гэрээслэл” үзэгчдэд хүрнэ

Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Өд” сангийн арван жилийн ой өчигдөр тохиолоо. Яруу найрагч Р.Чойномын өвийг хамгаалах, уран бүтээлийг нь судпах, алдаршуулах зорилгоор байгуулагдсан тус сан өнгөрсөн хугацаанд нэрт найрагчийн олонд хүрээгүй шүлэг, найраглал, бүтээлүүдийг хэвлэх, өвийг нь цуглуулах зэрэг ажлыг санаачлан хийжээ. “Өд” сан байгуулагдсан өдөр нь Р.Чойном найрагчийн » таалал төгссөн өдөртэй давхацсан нь санамсаргүй боловч их найрагчийн гэгээн дурсгалыг хүндэтгэх утга учрыг давхар агуулж буйгаараа онцлогтой.
Харин маргааш буюу дөрөвдүгээр сарын 26-нд Р.Чойномын цагаадсан өдөр юм байна. Энэ бүх тэмдэглэлт өдрүүдэд зориулан “Өд” сангаас Р.Чойномын тухай “Гэрээслэл” хэмээх баримтат кино хийжээ. Мөн Р.Чойномын яруу найраг, үргэлжилсэн үг, орчуулгын бүтээл, дурсамжийн зургаан боть ном гаргахаар ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл (1)