Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII дугаар бага
хурал, чуулга уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж
байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын энэ сарын
18-ны өдөр баталсан удирдамжийн дагуу зочид төлөөлөгчдийн хурал,
хүндэтгэлийн арга хэмжээ явагдах болон байрлах объектуудад Гамшгаас
хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалтыг энэ
сарын 19-24-ний өдрүүдэд зохион явууллаа.

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII дугаар бага хурал, чуулга уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын энэ сарын 18-ны өдөр баталсан удирдамжийн дагуу зочид төлөөлөгчдийн хурал, хүндэтгэлийн арга хэмжээ явагдах болон байрлах объектуудад Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалтыг энэ сарын 19-24-ний өдрүүдэд зохион явууллаа.
Шалгалтад нийт 13 объект хамрагдсанаас 49 зөрчил илрүүлж, 8 зөрчлийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдлүүдийг тухайн байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.