
Сүхбаатар аймгийн “Шилийн богд” уулнаас хойш 30 орчим км зайд хээрийн түймэр гарсан байна. Галыг унтраахаар Сүхбаатар аймгийн ОБЕГ-ынхан ажиллаж байгаа аж. Одоогоор галыг бүрэн унтраагаагүй ч тархалтыг зогсоож цурманд нь оруулаад байна. Үүнээс үүдэн ОБЕГ-аас хаврын хуурайшилтын үед малчид, ард иргэдийг ил задгай гал гаргахгүй байхыг анхааруулж байна.