Японы сүмо бөхийн холбооноос ирэх сарын 12-нд эхлэх зуны башёгийн
банцүкэг албан ёсоор зарлалаа. Сүмочдыг 69 дэх их аварга Хакүхо тэргүүлж
байна.

Японы сүмо бөхийн холбооноос ирэх сарын 12-нд эхлэх зуны башёгийн банцүкэг албан ёсоор зарлалаа. Сүмочдыг 69 дэх их аварга Хакүхо тэргүүлж байна. Монголын бөх Азүмарюү макүүчи зиндаанд дэвшлээ. Ингэснээр тэрээр Монголоос төрсөн 17, гадаадын 38 дахь макүүчи зиндааны бөх болов. Тамаваши жюүрёод унаж, Кёкүшюүхо дахин макүүчид орсноор зуны тэмцээнд макүүчид манай найман бөх барилдана. “Ойтаказэ” дэвжээний монгол бөх Ч.Шижирбаяртавдугаар сараас эхлэн жонокүчи зиндаанд Дайшёохо нэрээр барилдахаар болсон. Тэрээр гуравдугаар сараас барилдах байсан боловч ажлын визний асуудлаас болж, хойшилсон байна.
24tsag.mn