Гавьяат Г.Өсөхбаяр маргааш эх орондоо ирнэ

Хойд туйлын 90 градуст хөл тавьж, дэлхийн зулайд Монгол Улсын тугийг мандуулсан МУГТ Г.Өсөхбаяр өнөөдөр эх орондоо ирлээ. Эверестийн оргилыг эзэлсэн Монголын анхны уулчин гавьяат Г.Өсөхбаяр энэ сарын 6-нд эх орноосоо мордсон билээ. Тэрбээр 20 гаруй хоногийн хугацаанд үргэлжилсэн энэхүү аяллаараа хойд туйлын 90 градуст очиж дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийн эсрэг нэгдэж байгаа монголчуудын дуу хоолойг илэрхийлсэн юм. Тэрбээр өглөөний 06.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан юм.
Сэтгэгдэл (1)