
Японы удирдаач Хисаёши Иноүэ Германы нэрт хөгжмийн зохиолч Л.В.Бетховены VII симфонийг удирдан Монголын үзэгчдэд хүргэх гэж байна. Уг симфонийг хөгжим судлаач Рихард Вагнер “Тэнгэрлэг бүжиг” хэмээн нэрлэсэн байдаг билээ. Ирэх сарын 2, 3-нд эгшиглэх энэхүү симфоний зохиолыг Бетховен 1812 онд бичиж дуусгасан байдаг аж. Харин 1813 оны арванхоёрдугаар сарын 8-нд анх тайзнаа олны хүртээл болгосон байна. Энэ тоглолтод симфони найрал хөгжмийн гоцлол хөгжимчин З.Отгон гоцлох гэнэ. Япон удирдаачийн дохих симфони концерт дөрвөн хэсгээс бүрдэх юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/