Алдарт “Шарталт” инээдмийн киноны монгол хувилбар өнөөдөр нээлтээ
хийх гэж байна. Л.Лхагважаргалын найруулсан уг киноны гол дүрийг
жүжигчин Ц.Батхуяг, Б.Баатархүү, Б.Бямбацогт нар бүтээсэн юм.

Алдарт “Шарталт” инээдмийн киноны монгол хувилбар өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Л.Лхагважаргалын найруулсан уг киноны гол дүрийг жүжигчин Ц.Батхуяг, Б.Баатархүү, Б.Бямбацогт нар бүтээсэн юм. “Милл” кино компанийн уран бүтээлчид шинэ бүтээлдээ өнөөгийн нийгэмд тулгарсан гол асуудлын нэг болох архидалтын талаар хөнджээ. Тэд архидалт чухам юунд хүргэж байгааг залууст сургамж болгон хэлэх үүднээс уг киногоо хийсэн гэж онцлов. Нэгэн компани Хятад руу ашигтай гэрээ хийхээр өөрийн хоёр менежерийнхээ аль нэгийг явуулахаар болж байгаагаар киноны үйл явдал өрнөнө.
Д.Ундрах /24tsag.mn/