Сүүлийн үед малын гаралтай халдварт өвчин ихэсч байгаа талаар мал эмнэлэгээс мэдээлж байна. Тухайлбал, Төв аймгийн Сэргэлэн сумын III багийн нутагт малчин Д.Монхорын хотонд үхрийн хорт салст халуурал өвчин гарч үүний улмаас зургаан үхэр үхсэн байна.Тиймээс аймаг болон сумын удирдлагуудын зүгээс яаралтай арга хэмжээ авч үхсэн үхрүүдийг устгасан аж. Түүнчлэн тус сумын мал эмнэлэг, үржлийн төв болоод бусад холбогдох байгууллагуудаас өвчин гарсан голомтод ариутгал халдваргүйжүүлэлт хийж хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм байна.

















































