
Дуучин РSҮ-тай гэрээтэй “YG” энтертайнментын захирал Ян Хён Сок сайн санааны үйлсэд тэрбум гаруй вон хандивлажээ. РSҮ-ийн дуулсан “Gangnam Style” дуу дэлхий дахинаа түгэж, БНСУ-ын нэр хүндийг өсгөсөн нь тодорхой. Тэгвэл энэ их нэр хүндийн ачаар “YG” энтертайнментын хувьцааны үнэ зогсолтгүй өссөөр байгаа гэнэ. Энэ өсөлтөд баярласан Ян Хён Сок гуравдугаар сарын 4-нд, нэг ширхэг хувьцаанд ногдох 300 воны ашиг 3.96 тэрбум воныг хувьцаа эзэмшигчдэдээ хуваан олгосон билээ. Тэрбээр нийт хувьцааны 34.5 хувийг эзэмшдэг бөгөөд өөрт ногдсон хувьцааны ашиг болох 1.7 тэрбум воныг сайн санааны үйлсэд хандивласан гэнэ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)