Олон тооны адуу хулгайлж хилээр гаргасан Баян-Өлгий аймгийн Ш.Амандых нарын зургаан иргэнийг яллажээ.

Олон тооны адуу хулгайлж хилээр гаргасан Баян-Өлгий аймгийн Ш.Амандых нарын зургаан иргэнийг яллажээ. Тэд өнгөрсөн 2010 оны аравдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд дөрвөн удаагийн үйлдлээр 68 адуу хулгайлж, 35-г нь ОХУ-ын хилээр нэвтрүүлж иргэдэд 35 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Түүнчлэн дээрх этгээдүүд адуу хилээр гаргах явцдаа хоёр ирвэсний арьс хууль бусаар хилээр гаргажээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлээр буруутгаж, шүүхээс Ш.Амандыхт 14 жил, Е.Бердимурат, С.Хуаныш, К.Есен нарт 13 жил, Ж.Жархынд зургаа, А.Хизатханд хоёр жилийн ял оноожээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)