Баянзүрх дүүргийн Спорт хорооны дарга асан С.Эрдэнэбатад Чингэлтэй
дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тэрээр
одоогоос 20 гаруй хоногийн өмнө өөрийн найз, Говь-Алтай аймгийн заан
Н.Болдбаатарыг зодож, нүдийг нь сохолсон хэрэг үйлдсэн. Энэ хэрэгт эрүү
үүсгэсний дараа сэжигтэн хохирогчийг өргөдлөө буцааж авахыг шаардан, 70
сая гөгрөг амлаж, хэргээ хаалгахаар хөөцөлдөж байгаа тухай эх сурвалж хэллээ.

Баянзүрх дүүргийн Спорт хорооны дарга асан С.Эрдэнэбатад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тэрээр одоогоос 20 гаруй хоногийн өмнө өөрийн найз, Говь-Алтай аймгийн заан Н.Болдбаатарыг зодож, нүдийг нь сохолсон хэрэг үйлдсэн. Энэ хэрэгт эрүү үүсгэсний дараа сэжигтэн хохирогчийг өргөдлөө буцааж авахыг шаардан, 70 сая гөгрөг амлаж, хэргээ хаалгахаар хөөцөлдөж байгаа тухай эх сурвалж хэллээ.
С.Эрдэнэбат нь Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Монгол Улсын начин, Самбо бөхийн олон улсын хэмжээний мастер бөгөөд Баянзүрх дүүргийн Спортын хорооны даргаар дөрвөн жил ажиллаж байжээ. Түүнчлэн Монгол Улсын шилдэг дасгалжуулагчаар долоон удаа шалгарч байсан гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/