Хан-Уул дүүрэгт байрлах “Peace bridge” зочид буудалд нууцаар покер
тоглож байсан иргэдийг Эрүүгийн цагдаагийнхан илрүүлсэн. Нууцаар покер
тоглож байсан этгээдүүдийн дунд УИХ-ын гишүүн асаны хүүхдүүд, мөн тагнуулын ажилчдын байсан гэх мэдээлэл цацагдсан билээ.

Хан-Уул дүүрэгт байрлах “Peace bridge” зочид буудалд нууцаар покер тоглож байсан иргэдийг Эрүүгийн цагдаагийнхан илрүүлсэн. Нууцаар покер тоглож байсан этгээдүүдийн дунд УИХ-ын гишүүн асаны хүүхдүүд, мөн тагнуулын ажилчдын байсан гэх мэдээлэл цацагдсан билээ. Түүнчлэн покер тоглож байгаад баригдсан хүмүүс тагнуулын ерөнхий газрын үнэмлэхийг ашигласан гэх яриа ч гараад байсан. Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдгээр хүмүүс дунд тагнуулын ажилчид байгаагүй. Харин Терроризмын эсрэг үндэсний төвийн хэдэн хүн байсан гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/