
Б.Чинбат “"Давтагдашгүй" хэмээх тоглолт маань HD форматаар цацагдаж эхлэхэд бэлэн боллоо. Хүний нутагт олон жил ажиллаж амьдарч байгаад эх нутаг, газар шороо, ухаант буурлууд, аав ээж, элгэн садан, найз нөхдөө маш их санаж ирсэн би Монгол түмэндээ зориулан энэ тоглолтоо 5-н удаа тоглосон билээ. Гэвч дахин үзэхийг хүссэн хүмүүс маш их байсан тул энэ удаад Монголын урлагийг дэмжигч, Оюуны бүтээлийг дээдлэгч "Univision"-тэй хамтарч ажиллаж гэрээнд гарын үсэг зурсан билээ. Ийнхүү 05 дугаар сарын 01-нээс "Univision"-ий ий бүх хэрэглэгчдэд зориулан HD форматаар видео санд нь байршууллаа. Бидний хамтын ажиллагаа дэвжин дээшлэх болтугай. Монголын урлаг мандан бадарч, Монгол түмэн тэнгэр мэт яваг” хэмээжээ.
24tsag.mn