зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дорнын Саран- Анг Сан Су Чи

2013-4-29
0
ЖИРГЭХ
Анг Сан Су Чи хэмээх эрхэм хүнийг  илүү таниж мэдэх бололцоо бидэнд тохиож байна.   Түүнийг Нобелийн энхтайваны шагналт мөнхүү Мъянмарын сөрөг хүчний удирдагч болохыг нь түүнчлэн манай улсад болох олон улсын хуралд уригдан ирсэнийг та дуулсан байх. Энэ дашрамд холын зочин хийгээд түүний улс орны тухай бага сага мэдээллээ хуваалцъя.

    Анг Сан Су Чи хэмээх эрхэм хүнийг  илүү таниж мэдэх бололцоо бидэнд тохиож байна.   Түүнийг Нобелийн энхтайваны шагналт мөнхүү Мъянмарын сөрөг хүчний удирдагч болохыг нь түүнчлэн манай улсад болох олон улсын хуралд уригдан ирсэнийг та дуулсан байх. Энэ дашрамд холын зочин хийгээд түүний улс орны тухай бага сага мэдээллээ хуваалцъя.

Өнгөрсөн онд Англи, Америк,Австрали, Европийн холбооны удирдагчид шил шилээ даран  айлчилцгааж дэлхий нийтийн анхаарал Мъянмараас холдсонгүй.  Учир нь сүүлийн 20 гаруй жилийн улстөрийн тэмцлийн 15 жилд нь гэрийн хорионд  суусан Анг Сан Су Чи Мъянмарын Парлиаментын доод танхимд өөрийн тэргүүлдэг Ардчиллын төлөөх үндэсний хөдөлгөөний 43 гишүүний хамт сонгогдов. 

 2010 онд цэргийнхэн Анг Сан Су Чиг гэрийн хорионоос сулласнаараа  улс орноо барууны болон бусад хамтын нийгмэлгийн зүгээс үзүүлэх хориг тусгаарлалтаас ч чөлөөлж тэрбүү хэл дэмжлэгийг авч эхлээд байгаа юм. Гэсэн ч цэргийн эрхтнүүд өнөөдөр ч Мъянмарын улстөрд хүчтэй, парлиаментын дээд доод танхимд Засгийн газар болон чухал салбаруудад давамгайлах байр сууриа эзэлж байна.  Ер нь 2008 оны Үндсэн хуульдаа өөрчлөлд хийхгүйгээр дээрх хүчний харьцаа тэнцвэржих нь маш төвөгтэй байх ажээ. Олон улсын зүгээс хуудуутай айлган сүрдүүлэлт ихтэй болсон гэх 2008 оны  санал асуулгаар Ерөнхийлөгчийн Бүгд найрамдах Мъянмар улсын хуучин нэр нь Бирма парлиаментын дээд танхимын 224 суудлын 168 нд нь ард түмэн төлөөлөө сонгож  56 нь Бирмийн армийн хүчнээс томилогдох, доод танхимын 440 суудлын 330д нь сонгууль хийж  110т нь цэргийнхэн хүнээ томилох заалт хүчин төгөлдөр болсон байна.
 
Улс орон 2010 оноос хойш реформын шинжтэй арга хэмжээнүүдийг авч эхэлсний дотор либерал ардчиллын замаар холимог эдийн засгийг хөгжүүлж, хүний эрхийг хангах талаар ажиллаж эхэлнэ  гэсэн найдвар байгаа юм.  Үүнд та бидний таних энэ турьхан эмэгтэйн туулж өнгөрүүлсэн амьдрал, мохож цуцаагүй тэмцэл хувийн нэр хүнд улстөрийн  аядуу боловч тасралтгүй зүтгэл  баталгаа болох биз ээ.

анг санг

Өмнөд азийн бурханы шашинт тайван дөлгөөн энэ ард түмэн яаж яваад цэргийн дэглэмд өртөв гэдэг асуулт  төрдөг  юм. 1947 онд Английн колоничиллоос  улсаа салгаж авсан цэргийн эрх мэдэлтнүүд 1962 онд Иргэний Засгийн газраа татан буулгаад, бизнес, үйлдвэрлэл, хэвлэлийг нийгэмчилж  үндсэндээ өнөөг хүртэл эрх мэдэл эд хөрөнгийг  өөртөө төвлөрүүлсэээр иржээ.   Тухайн үед Японы дэмжлэгээр байгуулагдаж байсан Татмадав хэмээх цэргийн байгууллага л гэхэд хагас сая шахуу бэлтгэл хүчинтэй арми усан цэрэг тэнгисийн флоттой хүчирхэг  хэвээр байгаа юм. Байнгын бэлэн байдалтай цэрэг армийн хүчин чадлаараа Мъянмар дэлхийд 12 дугаарт жагсдаг. Мъянмарын цэргийн эрхтнүүд цөмийн цэнэгт хошуу хийхээр судалгаа хайгуулын ажил хийж  яваа талаахр мэдээлэл  нь– хоёр дахь хойд Солонгос бий болгочихгүй байх дохиог  тэргүүлэх гүрнүүдэд өгөөд амжив. Түүнчлэн Энэтхэг, Хятад, Вангладеш, Тайланд, Лоас  хийгээд далай тэнгистэй хиллэх стратегийн ач холбогдол бүхий   газарзүйн байршил, байгалийн арвин баялаг нөөц нь   эртнээс найш энэ орныг дэлхийд ноёлох гүрнүүдийн анхаарлын төвд байлгасаар  иржээ. 

Эрчүүд давамгайлсан улстөр цэргийн дэглэмийн хаагуур нь Анг Сан Су Чи хэмээх эмэгтэй удирдагч энд төрсөн нь анхаарал татна. Тэрбээр  Колоничиллыг халах Бирмийн эрх чөлөөний төлөө тэмцлийг удирдагчийн    гэрт 1945 онд төржээ.  Бирмийн армийг үүсгэн байгуулж улсынхаа тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэхийн төлөө 1947 онд Английн засгийн газартай хэлэлцээр хийж байсан  түүний эцэг генерал Анг Сан тэр жилдээ алан хядлагад өртөж амь насаа алджээ.

Шинэ тулгар  төрдөө  түүний ээж ч бас зүтгэж Энэтхэг, Балбад  улсаа төлөөлөн Элчин сайдаар  ажиллаж байв. Энэ үед Су авхай ээжтэйгээ хамт амьдарч  Шинэ Дэлид анхны коллежээ 1960 онд улс төр судлалаар дүүргэж байлаа. Улмаар  Лондонд Улстөр эдийн засгийн бакалавр болж, дараа нь  Бирмийн уран зохиолоор дэд доктор хамгаалсан байдаг.  Мөн НҮБ болон  Бирмийн Засгийн газарт ч  хэсэг хугацаанд ажиллажээ. 

 Анг Сан Су Чи төвд судлаач эрдэмтэн Майкл Аристай 1972 онд гэрлэж хоёр хүү Александр Арис, Ким Арис төрүүлсэн юм. Түүний нөхөр  Бутан Түвд Химлайн соёл, Буддизмын талаар хэд хэдэн ном хэвлүүлсэн  барууны голлох эрдэмтний нэгд тооцогддог, азийн түүх соёл судлалаар хэд хэдэн сургууль коллежид лекц уншдаг байжээ.  Тэд хэсэгтээ Бутан, Британд ажиллаж амьдран хоёр хүүгээ өсгөж байв.

1988 онд Су Чи өвчтэй ээжээ асрахаар Бирмаруу буцаж улмаар улстөрд татагдан орсон байдаг. Цэргийн дэглэмтэй Бирма эхэндээ Арист  түр виза олгож байсан авч түүний эхнэрийн улстөрийн үйл ажиллагаа өргөжихийн хэрээр нөхөрт нь Бирмад нэвтрэх виза олгохоос татгалзах болов.  1997 онд хорт хавдартай нь тодорхой болсон  Арисийг   Бирмд гэрийн хорионд байгаа эхнэртэй нь   уулзуулахын тулд дэлхийн нөлөө бүхий удирдагчид болох НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Анан, II Йон Павел нар Бирмийн удирдлагуудыг ятгаад  ч тусыг эс олов. Тэд татгалзахдаа ноён Арисийн аюулгүй байдлыг Бирмад хангаж чадахгүй нь харин түүний оронд эхнэр нь Бирмаас гарч явбал зөвшөөрч болох юм гэсэн хариуг өгдөг байв. Гэвч  улс төрд татагдан орж нэгэнт ард түмнийхээ өмгөөлөн хамгаалагч болсон  Анг Сан Су Чид буцах зам байсангүй.  Хэрэв Бирмаас  нэг л гарах юм бол дахин оруулахгүйг тэд ухамсарлаж байлаа. 

Майкл Арис хорт хавдрын улмаас 1999 онд нас барсан ба эхнэрээ гэрийн хорионд орсон 1988-1999 оны  хооронд ердөө таван удаа уулзсаны  хамгийн сүүлийнх нь 1995 оны зул сарын баяр байжээ. Анг Сан Су Чи  гэрийн хорионд байх хугацаандаа нөхрийнхөө илгээсэн  гүн ухаан,намтар, түүхийн номуудыг уншдаг байсан байна. Түүнийг тугаа болгосон Ардчиллын төлөөх ард түмний тэмцэл түүнийг эх орондоо ирсэнээс хойш идэвхижиж үе үе болдог эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийг эрх баригчид хүчээр  дарж байлаа.  1990 онд Засгийн газраас чөлөөт сонгууль зарлахад Анг Сан Су Чи-н Ардчиллын төлөө үндэсний хөдөлгөөн ард түмний өргөн дэмжлэгээр парлиаментын доод танхимын 489 суудлын 392т  үнэмлэхгүй ялалт байгуулсан авч Цэргийнхэн эрх мэдлээ тавьж өгсөнгүй. Түүгээр зогсохгүй өрсөлдөгчдийнхөө ихэнхийг улстөрийн хоригдол болгожээ.  Мъянмар улстөрийн хоригдлын тоогоороо дэлхийд толгой цохиж  олон улсын зэмлэл хүлээдэг.  Тэднийг суллах амлалт хэрэгжиж эхэлсэн тухай мэдээлэл бий.

 2007 онд дизел түлшний үнэ нэмэгдэж иргэдийн амьдрал улам дордох болсноор Засгийн газрын эсрэг хөдөлгөөн дахин эрчимжив. Энэ удаад Буддын лам хувраг нар уг тэмцэлд нэгдэж улмаар оройлох үүрэг гүйцэтгэж байсныг та санах байх. Тэд ардчиллын өмгөөлөгч Анг Сан Су Чи-н гэрийн өмнө очиж хорионд байгаа түүнийг дэмжиж хүндэтгэл,  үзүүлж байлаа. Энэхүү тэмцэл хурцдах үед эрх баригчид олон лам хуврагын амийг хөнөөн дарж авсан байдаг. Энэ балмад ажиллагааныхаа улмаас олон улсын зүгээс эдийн засгийн хүчтэй хориг арга хэмжээнд орсон Бирмад 2008 онд хар салхи дэгдэж, 200 мянган хүн нас барж, 10 тэрбум долларын хохирол учран, нэг сая гаран хүн орон гэрээ алдсан нь   байдлыг улам дордуулсан  байна.

анг санг су

Ийнхүү гадаад дотоодын дарамт шахалт байгалийн гамшигтай хамсран эрх баригчдыг буулт хийхээс аргагүй байдалд оруулснаар арга буюу Ард нийтийн санал асуулга явуулан шинэ сонгууль зарласан байдаг.  Тус  сонгуульд Анг Сан Су Чиг оруулахаас татгалзаж гэрийн хориог нь ч цуцлаагүй юм. Зөвхөн Засгийн газраас зөвшөөрөл авсан улстөрийн хүчин сонгуульд оролцохыг зөвшөөрнө хэмээн зарлаж, Анг Сан Су Чи-н тэргүүлдэг Ардчиллын төлөө иргэний хөдөлгөөнийг хууль ёсны бус гэж мэдэгдэж байжээ.Энэхүү сонгуульд эрх баригч цэргийн эрхтэн дархтнуудын нам ялалтаа зарласан ч олон улсын ажиглагчдын зүгээс сонгогчдыг айлгаж ичээсэн булхай луйврын сонгууль болсоныг  хүчтэй шүүмжилж байв.
 
Он удаан жил үргэлжилсэн тэмцэл алгуур боловч амжилтад хүрч өдгөө Бирмад цаг наашилж юутай ч сөрөг хүчин нь удирдагчтайгаа  хууль тогтоогчдын эгнээд шилжсэнийг дээр өгүүлсэн билээ.  Одоо нийтлэлээ Дорнын саран хэмээн нэрлэх  болсоны учрыг  тайлъя.  Улстөрд хорвоо ертөнцөд олон од хүмүүн төрдөг. Од хэдий олон байгаад шөнийг харанхуйг гэрэлтүүлдэг билүү. Харин сарны тухайд бол асуудал өөр. Ганц сар сая сая одны гийгүүлээгүй гэрлийг цацруулж түнэр харанхуйг зүсэн гийгүүлдэг  шүү дээ.

 Дорно дахинд ийм гэрэл гэгээтэй олныг дагуулсан удирдагчид нэгээр тогтохгүй төрж байлаа. Тэд хоорондоо ижил төстэй. Өнгө мөнгө алдар шагналын сүрд дарагддаггүй, басхүү эрдүү хийрхий байдаггүй. Тэд зорилгоо ухамсарласан дотооддоо төвлөрсөн шинжтэй байдаг.  Мөн өөрийгөө умартан бусдын тусыг бүтээдэг.  Хатагтай  Су Чи “би зөвхөн парлиаментад суудал эзлэхийн төлөө тэгтлээ шаргуу ажиллахгүй.  Мөн бүх орноос суралцах болно” хэмээн даруу өгүүлнэ.  

Анг Сан Су Чи түүний нөхдийн тэмцлийн хэлбэр Мъянмарынх л гэмээр өөрийн онцлогтой. Энэ олон жилийн хугацаанд цэргийн эрхт Засгаа эсэргүүцсэн иргэдийн тэмцэл үе үе үнэхээр хурцдаж байвч олон жил дамнасан  иргэний дайн самуундаа тулж улсаа нурааж байсангүй. Засгийн эрхийн төлөө тэмцэл нь үзэн ядалт иргэний дайнаар ужгирч энхийг сахиулах гадны хүч дуудах хүртлээ тогтворгүйждэг улс орон дэлхийд цөөнгүй байдаг. Мъянмар тэднээс өөр.  Магадгүй тийм төвшинд хүртэл байдлыг хурцатгалгүй 60 сая иргэнийхээ амгаланг сахиж ирсэн нь  гайхамшигт ухаан байх. “Аливаа тэмцэлд хүч хэрэглэхийг хүсэхгүй байгаа нь зөвхөн миний ёс суртахуунаас болсон юм биш. Энэ нь өөрөө улстөрийн стратеги юм” гэж Су авхай  хэлжээ. Түүний дараагийн стратеги  цэргийнхэнтэй өрсөлдөж, дарах биш тэднийг өөрчилж тэдэнтэй хүч хамсран улсаа хөгжүүлэх байж болзошгүй юм. Учир нь ард иргэдийн итгэл, олон улсын дэмжлэг Анг Сан Су Чид бодит хүч босоо удирдлага цэргийнхэнд байгаа бөгөөд  ойрын ирээдүйд хамтран ажиллахаас өөр замгүй бололтой.

Хэрэвзээ шинэ оны өмнөхөн үүнийг бичигч надад Мъянмарт зочлох хувь тохиогүйсэн бол  яг л тань шиг Цэргийн дарлалд баларч байгаа Азийн ядарсан орон биз дээ гэж төсөөлөх байсан болов уу. Энэ эмэгтэйг барууныхны дэмжлэгээр гарч ирж буй шинэ од гэж харж болзошгүй.

Харин  Мъянмарт жирийн жуулчны хэмжээнд энгийн олны дунд хэсэг хугацаанд аялахад хосгүй сэтгэгдэл төрсөн юм. 10 хонохдоо шинэ хуучин нийслэлд нь нэг ч цэрэг цагдаа олж харсангүй. Яг үнэндээ үлгэрийн оронд буугаад ирсэн мэт бодогдсон. Ганц надад биш манай багийн хэд хэдэн гишүүнд ийм бодол  зэрэг шахуу төрсөн байна билээ.

 Алтан өнгөт сум суврага, шүтээн бурхад, цэвэр цэмцгэр гудамж талбай, төлөв даруу найрсаг хүмүүс, эрдэм төгс лам хуврагууд бие биенээ бусдыг хүндэтгэн харьцах нийгмийн эвт харилцаа, хууран мэхлэхгүй наймаа худалдаа нь  хүртэл энэ орны иргэдийг үе дамжсан оршихуйн өндөр боловсролтой үйлийн үр,  үнэн номоо бүрэн ухаарсан ард түмэн юмаа гэж бишрэхэд хүргэж билээ. Буддын сургааль ном Энэтхэгт үүссэн ч түүний хөрш Бирма улсад онолын болон , практикийн төвшинд уламжлал нь тасраагүй цэвэр уг сурвалжаараа  үлдсэнийг Бурханы шашинт хүн төрөлхтөн ачлан санаж хүндэлдэг юм.  Ийм гайхамшигт соёлын хамгаалагчид болох хувь заяагаа Бирмачууд тэр дундаа эрх мэдэлдээ ташуурсан Цэргийн эрхэмүүд нь ч , тэдэнд ташуур болж буй ардын охин Анг Сан Су Чи ч   ухамсарладаг нь улс орны нь нүүр царайнаас  харагдаж байлаа.

Энэ орны зовлон магадгүй   манайтай ижил. Эдийн засаг улстөрийн  багахан хүрээнд манай ихэнхи  баялаг төвлөрөөд дорвитой хөгжил хийгдэхгүй байгаатай адил Мъянмарт дээрх эрх мэдлийг  цэргийн хүчээр баталгаажуулсан   үе дамжсан хэсэг нөхдийн  шуналыг хязгаарлаж ард түмний баримжаатай болгох  хэцүү байдаг нь тодорхой.

Нэгэн сонирхолтой жишээ бол Англичууд Энэтхэгийг колоничилж байхдаа ертөнцийн гайхамшиг болсон Таж махалын алтан титмүүд үнэт чулуунуудыг хуугаар нь хусаж үрээд аваад явсаны ул мөр одоо ч байдаг юм.
 Бирма бол Энэтхэгийн дэргэд газар нутаг хүн амаараа багахан орон шүү дээ. Гэтэл Бурхан Буддагийн  үс ном судар тэргүүтнийг шүтээнчлэн залсан “Швэдагон” хэмээх нэг л  сувраганы оройг гэхэд  60 тонн алт 4000 гаруй очир эрдэнэ  чимж бүрсээр өнөөг хүртэл байж  л байна.  Яагаад колоничлогчид тэрнийг хусаж буулгаад ачаад явсангүй вэ? хариулт нь тун энгийн энэ орны иргэдийн итгэл хүндлэл, эв нэгдэл ямар ч харгис дарангуйлагчийн илд мэснээс илүү хүчтэй бололтой. Тэр бүү хэл Бирмачууд колонийн эздээ  Бирмийн соёл уламжлалыг хүндэтгэхгүй сүм суврагад орохдоо гутлаа тайлсангүй  хэмээн ихэд зэвүүцэж шүүмжилсээр татан буулгасан байдаг юм.

 Энэ ард түмэн айхтар ард түмэн ажээ. 2500 жилийн туршид Дорнын голлох соёлыг  ёсоор  нь  тээж хадгалан  бусдын дарлалд байхдаа ч хамгаалан үлдээх их  ухааныг шингээсэн  эрдэмтэй, хүчтэй  ард түмэн. Тийм ард түмэнд  тууштай, тэвчээртэй, ухаант  ийм удирдагч төрөх нь дамжиггүй шүү дээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
Гэрэлт модны доор
Өвлийн сорил: Монгол малчны амьдрал
Г.Занданшатар ба түүний нөхөд “харлуулах тактик”-аар мэргэшснээ баталсан өдрүүд өрнөж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (31)

  • бм (182.160.40.129)
    бидэнд өнөөдөр ийм улс орныхоо эрх ашгийн төлөө амиа хайхрахгүй аюул сөрөх баатарлаг хүмүүс хэрэгтэй байна. түүнээс биш худлаа цээжээ дэлдэгсэд хэтэрхий олон байна
    2014 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.194.3)
    Баасан авгай юун суртэй юм
    2014 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.20.237)
    birmiin baasan avgai gadaad nuhurtei baruunii tagnuul
    2014 оны 01 сарын 16 | Хариулах
  • urnaa (202.21.113.140)
    IKH saikhan oilgolt avlaa. Sayanii ungursun udruuded An San Su cHi geed l yariad bsanaas ene hunii tuhai medeelel ugsun hevlel bgaagui. Bayarlalaa setguulchid. Aldaagaa uhamsarlaj ard tumnee soyon gegeeruuleh uilsed iluu huchtei zutgeerei.Tand amjilt husie.Humuusee bid tsuuhuulee bj dahin hen negniig ugeer bulshlahgui baitsgaaya. Medeej ene hund hetsuu bdag ni oilgomjtoi.
    2013 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.70.46.204)
    thanks for your writing, good job, don"t care about crazy comments
    2013 оны 05 сарын 03 | Хариулах
  • уншигч (84.19.71.162)
    аа. Чадалтай сэтгүүлчийн бичсэнийг уншихад урамтай юмаа. Энгийн үгээр ойлгомжтой, элдвийг нуршилгүй бичихээр унших биш зүгээр л уучих юм... Өчнөөн олон хүмүүсийн цөсийг хөөргөөд байгаагаас харахад хүчтэй эмэгтэйчүүдийн нэг бололтой Ханддолгор.
    2013 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.70.46.206)
    Бирмаас Анг Сан Су Чи манайхаас энэ Ханддолгор эрх баригчиддаа баригдаж хоригдож байсан юм байна даа зовлон үзсэн хүмүүс л юм байна тэгээд энэ нийтлэлийг бичиж дээ
    2013 оны 05 сарын 02 | Хариулах
  • амжилт (202.70.46.206)
    дана гэж болох шив. Нийтлэл уншихын оронд бичсэн хүнийг гоочилж суух айн Ханддолгорт баярлалаа сайхан нийтлэл болж амжилт хүсье жингийн цуваа явж л байна жингэр хуцаж л байг
    2013 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (85.234.175.29)
    гайхамшигтай эмэгтэй байна.сайхан бичлэг, мэдээлэл егсенд их баярлалаа.
    2013 оны 05 сарын 01 | Хариулах
  • lkhamaa (122.201.18.46)
    Khonkhiin S.Tsogtsaikhnii duu.Bulgan nutgiin unagan akh B.Sosorbaram guai bas mundag setguulch zokhiolch niitlelch khun baisan.Khonkhnii duu bugdiig seree seree.......
    2013 оны 04 сарын 30 | Хариулах
  • lkhamaa (122.201.18.44)
    S.Khandolgor ardchilaliin duuch S.TSogtsaikhnii tursun duu.Sain setguulch .Khanddolgort amjliin amjilt khusie.Bulganii B.Ganchimeg S.Khanddolgor bulgan nutgiin neriig gargaj yavaa sain setguulchidee.
    2013 оны 04 сарын 30 | Хариулах
  • зочин (202.179.8.3)
    за тэр АНУ баялагт нь шохоорхож Дорнын Саран гэсэн сайхан нэр өгч хөөргөж байгнаа нь үнэн байх шүү
    2013 оны 04 сарын 30 | Хариулах
  • зочин (122.201.28.98)
    рах шахсан орон. байгалийн баялаг ихтэй учраас дорнын саранг гаргаж ирж байгаа юм.
    2013 оны 04 сарын 30 | Хариулах
  • зочин (122.201.28.98)
    ийн баялаг ихтэй улс руу хэн ч мөнгө цутгадаг. Уучлаарай, Дорнын саран гэдэг нэрийг Америкчууд өгсөн юм шүү дээ, Азиас эмэгтэй элит улс төрч төрж байгаагүй учраас гэдэг товчхоон тайлбар дагалддаг.
    2013 оны 04 сарын 30 | Хариулах
  • МОНГОЛ (202.179.29.90)
    БИД ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛТАЙ УХААНТ АРД ТҮМЭН ТУЛ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ БАРАГ ЯВУУЛААГҮЙ. УХААН МУУТАЙ ТЭНЭГ БАЙГААД ХҮНИЙГ ХЭЛМЭГДҮҮЛСЭН БОЛ А.С.ЧИ, Н.МАНДЕЛА НАР ШИГ ХЭД НЬ ЭНЭ ОЛОН ЖИЛ ТЭСЭХ БАЙСАН БОЛ.
    2013 оны 04 сарын 29 | Хариулах
  • ***** (202.179.29.90)
    МУНДАГ ЭМЭГТЭЙ
    2013 оны 04 сарын 29 | Хариулах
  • ***** (133.5.11.10)
    saihan bichejee. en chadwartais etgvvlch shtei haana ajilaldag yum bol, niitleliig ni unshdag bailaa
    2013 оны 04 сарын 29 | Хариулах
  • shal ***** (219.165.64.201)
    Myamr gej shal debil yumnuud bdn shdee. Bi myamr zallutai ajillaj bsn. shal balai hunii huvid shal dooshoo ortson. bolovsrol soyol bhgui elii balai humuus bdn.Tologuud sanaand orood bdn. Mongol ukhaanig guitsehgui bhaa!
    2013 оны 04 сарын 29 | Хариулах
  • ***** (202.21.113.226)
    goy bichjee
    2013 оны 04 сарын 29 | Хариулах
  • 1234 (202.131.227.189)
    МҮОНРТ-ээр тус эмэгтэйн талаар кино бүтээгдсэнийг үзүүлж байна лээ. Гайхалтай кино болсон бөгөөд бага ч гэсэн ойлголтыг надад өгсөн юм. Эрх мэдлийн төлөө бус ард түмнээ цэргийн хүчний тэрхүү эрхээс гаргах гэж зүтгэж байгаа зоригтой эмэгтэйг би дэмжиж байна.
    2013 оны 04 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    20 цаг 1 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 13 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    21 цаг 56 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    21 цаг 56 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    21 цаг 56 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 56 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК