Францын балетмейстер, шинэтгэгч, бүжгийн урлагийн онолч Жан Жорж Новерын
(1727-1810) төрсөн өдрөөр ЮНЕСКО-гийн театрын олон улсын хүрээлэнгийн
дэргэдэх олон улсын бүжгийн хорооны шийдвэрийн дагуу 1982 оноос Олон
улсын бүжгийн өдрийг тэмдэглэж байна.

Францын балетмейстер, шинэтгэгч, бүжгийн урлагийн онолч Жан Жорж Новерын (1727-1810) төрсөн өдрөөр ЮНЕСКО-гийн театрын олон улсын хүрээлэнгийн дэргэдэх олон улсын бүжгийн хорооны шийдвэрийн дагуу 1982 оноос Олон улсын бүжгийн өдрийг тэмдэглэж байна.
Олон улсын бүжгийн өдөр нь бүжгийн бүх чиглэлийг нэгтгэж, энэ урлагт хүндэтгэл үзүүлэх шалтаг болох ёстой гэж уг өдрийг бий болгосон хүмүүс үзэж байжээ.
Мөн энэ өдөр “Балетын Бенуа” шагнал гардуулах ёслол болдог юм. 1991 онд Бүжгийн зүтгэлтнүүдийн олон улсын холбоо уг шагналыг бий болгожээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)