Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
Монгол Улсын Их хурлын даргын АНУ-д хийх албан ёсны айлчлалын
бүрэлдэхүүнд багтан 2013 оны 03 дугаар сарын 06-наас 29-ний өдрүүдэд
АНУ-д томилогдон ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
Монгол Улсын Их хурлын даргын АНУ-д хийх албан ёсны айлчлалын
бүрэлдэхүүнд багтан 2013 оны 03 дугаар сарын 06-наас 29-ний өдрүүдэд
АНУ-д томилогдон ажиллалаа. Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд Нийслэлийн
Засаг даргыг дагалдан Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд
Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Тамгын газрын Гадаад харилцаа,
хамтын ажиллагааны хэлтсийн дарга Э.Амарсанаа, УБДТС-ын гүйцэтгэх
захирал Р.Хайдав, УБЦТК-ний захирал Д.Жаргалсайхан, УСУГ-ын дарга
С.Үнэн, УБЦТС ХК-ий захирал С.Төмөрхүү, Халаалтын системийн удирдлагын
газрын дарга З.Занданпүрэв, Чингэлтэй дүүргийн ЗАА-ны дарга Б.Батсүх
нарын төлөөлөгчид явсан юм. УБДТС-ын гүйцэтгэх захирал Р.Хайдав,
УБЦТК-ний захирал Д.Жаргалсайхан, УСУГ-ын дарга С.Үнэн, УБЦТС ХК-ий
захирал С.Төмөрхүү, Халаалтын системийн удирдлагын газрын дарга
З.Занданпүрэв нарт холбогдох зардлыг тус тусын байгууллагын гадаад арга
хэмжээний зардлаас гаргаж, харин бусад төлөөлөгчдийн зардлыг Тамгын
газрын Гадаад арга хэмжээний зардлаас гаргажээ. Ингээд энэхүү айлчлалын
зардлын тайланг дэлгэрэнгүй танилцуулж
байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчдийн АНУ-д айлчлилсан зардлын төсөв.
Хугацаа: 2013 оны 03 дугаар сарын 16-наас 30-ны өдрүүд
Сэтгэгдэл (3)