
АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хуралд оролцож буй Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцаа, Европын асуудал эрхэлсэн сайд Мирослав Лайчик Гадаад харилцааны сайд Л.Болдтой уулзах үеэр Монгол Улс, Европын холбооны хооронд Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулагдах гэж буйд баяр хүргээд энэ хүрээнд бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн уулзалтын үеэр талууд шинжлэх ухаан, боловсрол, байгаль хамгаалах салбарт хамтран ажиллах, Бүгд Найрамдах Словак Улсын Ерөнхий сайдын Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын бэлтгэлийг хангах асуудлаар санал солилцов.