
Монгол Улс алтны нөөцөө өнгөрсөн дөрвөн жилийнхээс 3.8 дахин өсгөсөн талаар Олон улсын валюгын сангаас мэдээллээ. Монголын алтны нөөц 2008 онд 1.5 тонн байсан бол энэ онд 5.8 тонн болжээ. Харин дэлхийд алтны нөөцөө хамгийн ихээр өсгөсөн улсаар ОХУ шалгарсан байна. Тус улс нөөцөө долоон тонноор өсгөж 976.9 тоннд хүргэжээ. Мөн алтны нөөцөөрөө тэргүүлж буй орнуудын нэг болох Турк улс 5.7 тонноор өсгөж 375.7 тонн оолгожээ.
24tsag.mn