Банкны салбарт галт зэвсэг хэрэглэн хүний амь хөнөөсөн А.Бат-Ялалтыг Цагдан хорих 461 дүгээр ангид өнөөдөр 09.00 цагаас эхлэн Налайх дүүргийн шүүгчид шүүж байна. Түүнийг шүүх хурал өмнө нь гурвантаа “Өмгөөлөгч хуралд ирээгүй” гэх үндэслэлээр хойшилж байсан юм.А.Бат-Ялалт нь өнгөрсөн 2012 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Налайх дүүрэг дэх нэгэн банкны салбарт “Сурвалжлагч байна. Танай захиралтай уулзаж, ярилцлага авах гэсэн юм” хэмээн худал хэлж нэвтрэн, захирал н.Туяагаас мөнгө нэхэж, түүний нөхрийг нь буудан хөнөөсөн билээ.
Түүнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-нд анхан шатны шүүхээс цаазын ял оноосон бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин анхан шатны шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргаснаар ийнхүү хэргийг дахин шүүж байгаа юм.
24tsag.mn



















































