“Монголын лектор төв”-ийн санаачлагаар “JCI Монгол Үндэсний байгууллага”, БШУЯ-ны “Авьяас” хөтөлбөр хамтран Монгол хүний оюуны чадварыг нээн хөгжүүлж, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор “Оюуны олимп” үндэсний тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Хорин сая төгрөгийн шагналын сан бүхий “Оюуны олимп” үндэсний тэмцээнийг таван үе шаттай зохион байгуулах бөгөөд тэмцээний "АВАРГА"-ын оюун ухааныг үнэлж, АВТОМАШИН-аар шагнах ажээ.

