Бээжинд тун удахгүй 500 жилийн өмнөх Монголын гакрын зургийг дуудлагаар худалдах гэж байна. Тухайн үеийн Торгоны замыг дүрсэлсэн газрын зургийг Бао Лигийн хаврын дуудлага худалдааны үеэр зарах аж. Газрын зураг 30.12 м урт, 0.59 м өндөртэй бөгөөд Цагаан хэрэмний баруун төгсгөлөөс одоогийн Саудын Араб хүртэлх 211 газрыг дүрсэлж, газар усны нэрийг монгол, перс, араб, грек, армян, турк зэрэг есөн хэлээр бичжээ.
Уг газрын зургийн ар талд “Монголын уул усны зураг” хэмээн хятадаар бичсэн байжээ. Газрын зургийг 80 сая юаниас эхэлж дуудах юм.




















































Сэтгэгдэл (4)