Шинэчлэлийн Засгийн газраас иргэдийн эрүүл мэнд, гоо сайхны болосврол, соёлыг дээшлүүлэх талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ССАЖЯ, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын нийтийн бүжгийн холбоо хамтран 4-р сарын 22-26-ны өдрүүдэд UNIVERSAL цэнгээнт бүжгийн клубт сургалт зохион байгуулжээ. Сургалтад нийслэлийн дүүргүүдийн төрийн албан хаагч болон соёлын ажилтан, ардын авъяастан гээд 45 гаруй хүн хамрагдсан байна. Сургалтаар нийт цэнгээнт 16 бүжгийг заан сургасан бөгөөд сургалтанд оролцогчдод НСУГ-ын дарга Б.Батцэнгэл ССАЖЯ, НСУГ, МНБХ-ны Сертификат гардууллаа гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.


24tsag.mn