Налайх дахь “Хаан” банкинд халдаж, захирал Н.Туяагаас мөнгө, нэхэн буу тулгаж сүрдүүлсэн, мөн Н.Туяагийн нөхрийг нь буудаж, банкинд үйлчлүүлж байсан нэг иргэнийг гэмтээсэн А.Бат-Ялалтыг шүүх хурал ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих
461 дүгээр ангид өчигдөр болов. Шүүхээс түүнд чанга дэглэмтэй хорих ангид 25 жил хоригдох ял оноолоо. Анхан шатны шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.7, 91.2.10,91.2.12, 91.2.13,91.2.16, 91.2.17, 112.2.5, 112.2.6-д заасан найман зүйл ангиар буруутган, цаазын ял оноосон. Тиймээс тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан билээ.
А.Бат-Ялалт нь 1986 онд Улаанбаатар хотод төрсөн, 24 дүгээр дунд сургуулийг онц дүнтэйгээр төгссөн. Хүмүүжил сайтай, онц сурлагатан байсан болохоор сурагч солилцоогоор АНУ-д суралцаж байсан аж.
Б.Билэгт




















































Сэтгэгдэл (5)