
“Орчлон констракшн”-ы барьсан “Орчлон” хорооллын 41 дүгээр байр 2010 оны сүүлээр ашиглалтад орсон. Орцондоо 100 айлтай. Гал гарах үед 40 гаруй иргэн тус байранд байсан ажээ. Галын унтраахаар Онцгой байдлын гал унтраах дөрвөн ангийн найман автомашин, 50 гаруй албан хаагч ажиллаж оршин суугчдын амь насыг аварсан байна.
Галын шалтгааныг тогтоохоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байна. Лав цахилгааны гэмтлээс үүсээгүй хэмээн үзэж байгаа аж.
Б.Билэгт
Сэтгэгдэл (1)