Хууль бус үндэслэлгүй дүгнэлт гаргасан эмч нарт эрүүгийн хэрэг үүсгэжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Нэгдсэн эмнэлгээс хорих ял эдэлж буй О.Зоригт, Ш.Батсүх, болон Говьсүмбэр аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Баянмөнх нарт ялаас чөлөөлөгдөх өвчний онош тавьж дүгнэлт гарган саналаа прокурорын байгууллагад ирүүлсэн.
Прокурорын байгууллагаас тусгай шинжээч томилон дахин дүгнэлт гаргуулахад анхны тавьсан онош дүгнэлт буруу тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын нэгдсэн эмнэлгийн эмч нарын шийдвэр хүчингүй болсон.
Иймд худал дүгнэлт гаргасан эмч нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгах болсон.