
20 цаг орчмын үед эхэлсэн галыг оршин суугчид эхэндээ хог шатааж байна гэж бодоод тоогоогүйн улмаас цаг орчмын дараа гал унтраах ангийг дуудсан байна. Чингэлтэй дүүргийн гал унтраах 10-р анги оршуулгын газарт баригдаж байгаа цахилгаан станцын баруун хойно гарсан түймрийг унтраажээ.
Далан давхрын оршин суугчид түймэр гарсан газарт 18 цагийн орчимд тав, зургаан хүн юм асгаад алхаж байгааг харсан байна. Тиймээс түймрийг санаатай тавьсан байж болзошгүй юм. Учир нь хэдэн жилийн өмнө Японы компаний тус газрыг худалдан авсны дараа 280 мянган өөд болоочдыг цэвэрлэх ажлыг хийхээр хэлэлцэж байсан юм.
24tsag.mn