Увс аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт бага насны хvvхэд голд унаж нас барсан хэрэг өчигдөр гарсан байна.

Увс аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт бага насны хүүхэд голд унаж нас барсан хэрэг өчигдөр гарсан байна. Тодруулбал тус сумын иргэн хоёр настай, эрэгтэй Р нь Хархираа Тээлийн боол голын усанд унаж улмаар живж амиа алджээ. Эл хэргийг Увс аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж.
Тиймээс цагдаагийн байгууллагаас иргэдийг гол, ус хайлж байгаа энэ үед сонор, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.