Монголын хөлбөмбөгийн холбоо, АПУ компанитай хамтран зохион байгуулдаг “Нийслэл лиг” өнөөдөр нээлтээ хийнэ.

Монголын хөлбөмбөгийн холбоо, АПУ компанитай хамтран зохион байгуулдаг “Нийслэл лиг” өнөөдөр нээлтээ хийнэ. 17 дахь удаагийн лигт “Эрчим”, “Улаанбаатар их сургууль”, “Хоромхон”, “Сэлэнгэпресс”, “Хасын хүлгүүд”, “Хангарьд” гэсэн багууд өрсөлдөх юм. Үүнээс гадна гурван баг оролцох хүсэлтээ ирүүлсэн ч зарим нь лигт тоглох хэмжээнийх биш гэсэн шачтгаанаар, зарим нь хөрөнгө мөнгөний асуудлаас болоод хасагджээ. Нээлтийн өдөр “Улаанбаатар их сургууль”, “Хангарьд” гэсэн манай улсын хоёр шилдэг баг хүч сорино. Нэгдүгээр тойрог энэ сарыг дуустал үргэлжлэх бөгөөд холбооны талбайн засвар, шинэчлэлиин ажлаас шалтгаалж хоёрдугаар тойрог наймдугаар сард болох аж. Багууд хоёр тойрог тоглосны дараа шилдэг дөрөв нь плей-оффт шалгарч, цаашид медалийн төлөө өрсөлдөх болно. Өнөө жилийн лигт гадаадын 20 гаруй хөлбөмбөгч ирэхээр болжээ. Өнгөрсөн жилийн лигт “Эрчим” аваргалж, долоо дахь түрүүгээ гардсан билээ.
24tsag.mn