
Удахгүй болох Ялалтын баярыг тохиолдуулан “"Universe best songs-2010" наадмын гран при шагналт, дуучин Б.Жавхлантөгс “Эх, Дороги...” тоглолтоо хийх гэнэ. Өдгөө ЦЕГ-ын “Сүлд” чуулгад гоцлол дуучнаар ажилладаг тэрбээр энэ сарын 9-нд Соёлын төв өргөөнд цэрэг, эх орны сэдэвтэй орос дуунуудыг эгшиглүүлэх юм. Тоглолтыг Оросын Красноярскийн Дуурь бүжгийн театрын ерөнхий удирдаач Анатолий Петрович Чепурной удирдаж, Улсын филармонийн симфони найрал хөгжимчид хөгжимдөх бөгөөд дуучин Б.Баярцэцэг, ДБЭТ-ын гоцдол дуучин Ц.Ариунаа нар урилгаар оролцох аж. Тоглолтын тасапбар 30 мянган төгрөг юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)