Улаанбаатар өнөөдөр хуурай салхи, +22 хэмийн дулаанд нозоорон, замын ачаалалдаа түүртэн юун Майн нэгнийг санахтай манатай. Хуучин цагт бол албан байгууллага бүрээрээ Сүхийн талбайд туг далбаа болон жагсаж үхэн үхтлээ коммунизмд үнэнч байхаа тангараглан, Америкийг аль муухай үгээр хараан цамнадаг өдөр байв. Бас амралтын өдөр тул албан ёсны үзэл суртлын ажил дууссаны дараа хүмүүс айл хунараар орж, авгай хүүхнүүд хуучилж, багачууд хүүхдүүд наадсан “сайн өдөр” байлаа.






Анх 1886 оны хавар Америк, Канадын социалист болон коммунист байгууллагууд олныг хамарсан жагсаал хийж, анх удаа ажлын найман цагтай байхыг шаардан тэмцэж байснаас “Майн 1” эхтэй юм. Монголд улаан Оросын нөлөөгөөр 1922 оноос тэмдэглэдэг болсон тухай баримт ҮТА-ын сан хөмрөгт хадгалагдан үлджээ.


Харин энэ бол 1963 оны Майн баярын жагсаалын үеэр авахуулсан зураг. Б.Явуухулан, Н.Банзрагч, Н.Надмид, Өвгөөдэй хэмээх Дамдинсүрэн нар.


Майн нэгний ховорхон өнгөт зургуудын нэг. Монголд энэ баярыг тэмдэглэн сүржигнэхээ болиод уджээ. Уул нь Монгол Ардын Засгийн Цэргийн Яамнаас Майн нэгний баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай 1922 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 31 дүгээр тушаалаар “Нөхөд ардын цэргүүдээ! Европын таван сарын шинийн нэгэнд дэлхий дахины бүх хөдөлмөрчин ба тариачин нар өөрийн ажил үйлдвэрийн их баярын сайн өдөр” гэж Цэргийн Яамны тэргүү сайд бүх цэргийн жанжин Сүхбаатар, Эрхэлсэн түшмэл Миркулов нарын хамтарсан тушаалаар жагсаж эхэлсэн байдаг.
Өнөөг хүртэл ОХУ, БНХАУ, Куба, Венесуэл, Хойд Солонгос зэрэг орнууд энэ баярыг тэмдэглэж байна.
Өнөөг хүртэл ОХУ, БНХАУ, Куба, Венесуэл, Хойд Солонгос зэрэг орнууд энэ баярыг тэмдэглэж байна.




















































Сэтгэгдэл (6)