
Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшиж бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 21-23 градус дулаан байна.