
МН мэдээллийн төвд, 11.00 цагт “Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөгөөн”-ий талаарх мэдээллийг сонирхоорой.
11.30 цагт Хуур.мн сайт, гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа, “Харанга” хамтлагийн Ц.Чулуунбат, гитарчин Д.Өлзий-Орших, “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагва нарын уран бүтээлчид хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт “Хаадын хааны бүс” сангаас “Бурхадын ургийн бичиг, Майдар бурхан ба ногоон ирээдүй” сэдвээр мэдээлэл хийнэ.
12.30 цагт Яруу найрагч О.Дашбалбар агсныг дурсах “Тэнгэр шиг бай” уран бүтээлийн цэнгүүний талаар мэдээлэл хийнэ.
13.00 цагт Монголын урчуудын эвлэлийн хорооноос “Бичиг соёл-2013” үзэсгэлэнгийн талаар мэдээлнэ.
”Эх орондоо ажиллаж, амьдарцгаая” сэдэвт өдөрлөг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд V/2, 3-ны өдрүүдэд болно.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд зохион байгуулж байгаа ”Оролцоог бодит болгоё” үзэсгэлэнгийн нээлт ”Улаанбаатар-бизнес хөгжлийн төв”-д өнөөдөр 10.00 цагт болно.
Хойд туйлд төрийн далбаагаа мандуулсан Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр өнөөдөр сэтгүүлчидтэй уулзана.
МХЕГ, НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын газар, хэлтсээс ”Нэн тэргүүнд аюулгүй ажиллагаа” сэдэвт өдөрлөгийг 11.00 цагаас Барилгачдын талбайд зохионо.
14:00-17:00 цагт ЭМЯ-ны байранд “Эрүүл мэнд ба нийгмийн хариуцлагатай сэтгүүлч” зөвлөгөөн болох бөгөөд ЭМ-ийн сайд Н.Удвал, УИХ-ын гишүүн Г.Уянга нар оролцоно.