Улаанбаатар хотын Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид 66 грамм "Гашиш" хэмээх мансууруулах төрлийн бодисыг илрүүлээд байгаа. Тодуурбал, Хонконгоос манай улсын иргэн Б-гийн оруулж ирсэн автомашин, түүний сэлбэгийг нарийвчлан шалгаснаар уг хэргийг илрүүлсэн байна. Улмаар тухайн бодисоос дээж авч ГЕГ-ын төв лабораторид шинжилгээнд явуулж, хариу нь өнгөрсөн сарын 30-нд гарсан аж. Дүгнэлтээр "Гашиш" гэдэг хар тамхины төрлийн бодис болохыг баталжээ. Одоогоор уг хэргийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа юм байна.Д.Ундрах /24tsag.mn/



















































