Монголын кино урлагийн зөвлөлөөс тавдугаар сарын нэгний өдрийг "Монголын киночдын" өдөр болгон хоёр дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ жилийн баярын нэгэн онцлог нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Монголын киночдын цэцэрлэгт хүрээлэнтэй болсон юм. Өчигдөр нээлтээ хийсэн цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд Монголын кино урлагийн зөвлөлийн дарга Д.Нямдорж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал болон ахмад, дунд болон залуу үеийн уран бүтээлчид оролцож, мод тарьцгаалаа. Цаашдаа олон мод тарьж, ногоон төгөл болгон, шинэ кино, уран бүтээлээ уг цэцэрлэгт хүрээлэнгээс эхэлдэг уламжлалтай болох юм байна.

