
"Макс"-ын Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар гэгдэх ах дүү тод манлай уяачид хурдан удмын адууны дуудлага худалдааг зохион байгуулахаар болжээ. Энэхүү дуудлага худалдаанд улс бүсийн наадамд түрүүлж, айрагдаж байсан Асгат саарал, Орос зээрд, Зандан хүрэн, Жигүүр хул, Шарга азарга, Хар шилбэт зэрэг хурдан азаргануудын үр төлийг оруулан 13 тооны үрээ, байдсыг худалдах юм байна. Дуудлага худалдаа энэ сарын 5-ны 13.00 цагт "SS club"-т болох юм байна.