Үзэгчдийг удаан хүлээлгэсэн алдарт зохиолч У.Шекспирийн “Ромео Жульетта” тайзнаа өнөөдөр амилах гэж байна. Азид анх удаа Ерөнхийлөгчийн ивээл дор Францын хөгжмийн нэрт төлөөлөгч .хөгжмийн найруулагч Жерард Пресгурвичийн найруулгаар тавьсан “Ромео Жульетта” сонгодог мюзикл жүжгийг төрөлх хэлээрээ сонсох боломж монголчуудад олдсон нь энэ. Бас Монголын залуус хэр чадалтай, авьяастай болохыг энэхүү мюзик- лээс харж болох аж. Жүжгийн тайз, хөгжим, гэрэлтүүлгийг Монголын бүх хөгжмийн компаниуд хамтран хийнэ. Харин Францын тал дуунуудыг монгол хэл дээр дуулах бэлтгэл болон техникийн бүх ажлыг бүрэн хариуцах юм байна. “Ромео Жульет- та" сонгодог мюзикл жүжиг нь дуучид болон жүжигчдийн хамтарсан хамгийн анхны уран бүтээл болж байгаагаар онцлогтой.

