Монополь байдлаа ашиглан буу, сумыг хэт өндөр үнээр зарж байгаа тухай гомдол ШӨХТГ-т байнга ирэх болсонтой холбогдуулан Монгол улсын хэмжээнд галт зэвсгийг нийтэд худалдах зорилгоор хилээр оруулах зах зээлд "Асэ трейвэл", "Хорсменклаб" ХХК-уудын үйл ажиллагааг хянаж үзэн тус тус давамгай байдалтай ахуй эрхлэгч гэдгийг нь тогтоожээ. Ингэснээр давамгай байдлаа ашиглан үнээ дур зоргоороо нэмэх, зориудаар хомсдол үүсгэх байдлыг зогсоох боломжтой болж байгаа аж. 20 ширхэг нь 30 мянган төгрөгний үнэтэй байдаг сумыг нэг ширхгийг нь 25000 төгрөгөөр зардаг, бууны үнээ гурав нугалж байна гэх гомдлыг тус газар нь шалгаж байгаа бөгөөд үнэхээр иргэд, хэрэглэгчдийн гомдол шалгалтын явцад тогтоогдвол хуулийн дагуу арга хэмжээ авна хэмээн ШӨХТГ мэдээллээ.



















































