
Тэмцээний ерөнхий шүүгчээр Олон улсын чөлөөт бөхийн холбоо /ФИЛА/-ноос БНСУ-ын иргэн, олимпийн зэрэглэлийн шүүгч Хуинг Куин Чун ажиллах юм. Тэмцээнд БНСУ, БНХАУ, Казахстан, Киргиз, ОХУ, Япон улсын бөхчүүд оролцох мэдүүлгээ ирүүлээд байна.Энэхүү тэмцээн нь олон улсын "А" зэрэглэлийн тэмцээн тул ФИЛА-гаас гаргасан журмын дагуу бөхчүүдийг шагнаж урамшуулна. Жин тус бүрт түрүүлсэн бөхийг 1500 ам.доллар, хоёрдугаар байр эзлэсэн бөхийг 1000 ам.доллар, гуравдугаар байр эзлэсэн бөхийг 500 ам.доллараар урамшуулна.
2013 оны тавдугаар сарын 11, Бямба гариг
•09:00-13:00 Эрэгтэй 55, 66, 84, 120 кг, эмэгтэй 48, 55, 67 кг-ийн жингийн тойргийн болон дагах барилдаанууд
•15:30-16.00 Тэмцээний үргэлжлэл
•16:00-16.30 Тэмцээний нээлтийн ажиллагаа
•16:30-19.00 Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол
•2012 оны тавдугаар сарын 12. Ням гариг
•09:00-13:00 Эрэгтэй 60, 74, 96 кг, эмэгтэй 51, 59, 63, 72 кг-ийн жингийн тойргийн болон дагах барилдаанууд
•15:30-19.00 Тэмцээний үргэлжлэл, шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол, хаалтын ажиллагаа
Монгол Чөлөөт бөхийн холбоо