
Тэмцээнд Монголын шатрын холбооны дотоод чансаагаар 1700-аас дээш чансаатай шатарчид буюу өсвөрийн шилдэг шатарчид оролцох аж.
Олон улсын нээлттэй тэмцээний жишгээр бүх шатарчдыг нэг дор тоглуулан А, Б, В гэсэн гурван ангиллаар эхний гурван байр эзэлсэн болон тусгай байрт шалгарсан тамирчдыг рейтингийн ангиллаар шагнах бөгөөд А ангилал нь нээлттэй, Б нь 1900-2150 хүртэлх рейтингтэй шатарчид, В нь 1700-1900 хүртэлх рейтингтэй шатарчид байх юм. Тэмцээн швейцарь системээр найман өрөг тоглох юм байна.