
11.00 цагт Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс “Улаанбадрахчууд уранд хордсон уу, Монголд уран олборлолт хэрэгтэй юү?” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.30 цагт Монголын сагсан бөмбөгийн холбоо, Үндэсний сагсан бөмбөгийн холбоо хамтран сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
12.00 цагт Хөдөө аж ахуйн бирж арилжааны үйл ажиллагаа эхлүүлээд нэг сар болж байгаатай холбогдуулж үр дүнгийнхээ талаар мэдээлэл хийнэ.
12.30 цагт Монголын уламжлалт харваачдын холбооноос БНУУын Будапешт хотод зохион байгуулагдсан олон улсын тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй харваачид тус тус алт, багаараа хүрэл медаль хүртсэнтэй холбогдуулж мэдээлэл хийнэ. Энэ нь монгол харваачдын Европын тэмцээнээс хүртэж буй анхны алтан медалиуд юм байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Хөдөө аж ахуйн бирж хамтран тус биржийн үйл ажиллагаа, салбарын асуудалтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. Хэвлэлийн хурал 11.00 цагт Хөдөө аж ахуйн биржийн байранд болно.
Хүний наймааны эсрэг залуусын үндэсний хөдөлгөөний нээлт өнөөдөр болох бөгөөд “Хүчирхийлэлгүй нийгэм” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн “Арт Хаус” төвд болно.
Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд 12.30 цагаас МУЗН-ээс Хүмүүнлэгийн өдрийн талаар мэдээлэл хийнэ. Мөн энэ үеэр МУЗН-ийн “Нигүүлсэнгүй үйлстэн” медалиар шагнуулагсдад шагналыг гаргуулж өгөх аж.
Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр буюу 6-нд 11,30 цагаас иргэн Л.Сайнбат Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг мэтгэлцээнд дуудахаар болсон талаараа мэдээлэл хийнэ. Тэрээр 12 настайгаасаа эхлэн галт тэргэнд сонин зарж явсаар амьтны хүрээлэн байгуулсан боловч тус хүрээлэн нь хаагдахад хүрээд байгаа учир ийм шийдэлд хүрчээ.
Сэтгэгдэл (1)