Жааз төрлөөр уран бүтээлээ туурвидаг цөөхөн хамтлагийн нэг “Кush
& Оуuka” энэ сарын сүүлчээр “Sау it now” тоглолтоо “iLoft function
house”-д хийх гэнэ.

Жааз төрлөөр уран бүтээлээ туурвидаг цөөхөн хамтлагийн нэг “Кush & Оуuka” энэ сарын сүүлчээр “Sау it now” тоглолтоо “iLoft function house”-д хийх гэнэ. ““Sау it now” хэмээх анхны цомгийнхоо нээлтэд зориулсан энэхүү тоглолтдоо өөрсдийн уран бүтээлээс дуулахаас гадна дэлхийн алдарт стандарт жааз дуунуудыг коверлосноо хүргэх юм. Улсын филармонийн оркестр оролцох “Sау it now” тоглолтын тасалбарын үнэ 25 мянган төгрөг.
Төгөлдөр хуурч Оюука, дуучин Кush Хөгжим бүжгийн коллеж төгссөн мэргэжлийн уран бүтээлчид гэнэ. Монголын жааз хөгжмийг хөгжүүлэн дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд ойртуулах, залууст гоо зүйн таашаал өгөх зорилготой “Кush & Оуuka” хамтлагийнхан дууны найруулга, үг аяа өөрсдөө хийдэг бөгөөд цомогт нь блюз, инди дуунууд багтжээ.
Д.Ундрах /24tsag.mn/