Баянхонгор аймгийн шүүхээс улсын стандартад нийцээгүй, чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн компанийн захиралд ял оногдуулжээ. “Алтантулгуур” ХК-ийн захирал Д.Энхтуяа нь чанар, стандартын шаардлага хангаагүй өндөр хүчдэлийн шугамын бетонон шон үйлдвэрлэж, бусдад худалджээ.Тус компанийн үйлдвэрлэсэн бетонон хөлийг “Их Богд” ХХК- ийн захирал Г.Батцэнгэл худалдан авч, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Алтан-Ус гэх газарт суурилуулах явцад нурсан юм байна. Энэ үеэр иргэн Д хүнд гэмтсэн байна. Хохирогч Д хөл одоогоор мэдээгүй болсон, нурууны яснууд хугарч бяцарсан байдалтай байгаа аж. Осол болохоос өмнө бетонон шонгууд чанаргүй байгаа талаар “Их Богд” компанийн захирал Г.Батцэнгэлд ажилчид нь хэлж байж. Гэвч компанийн удирдлага заримыг нь сольж, нэг хэсгийг нь суурилуулж, “Арыг нь би даана” гэж байсан талаар эх сурвалж мэдээллээ. Ямартаа ч чанаргүй бараа үйлдвэрлэсэн компанийн захирал Д.Энхтуяа, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөн компанийн захирал Г.Батцэнгэл нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар шүүх Д.Энхтуяад таван жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноож, түүнийгээ тэнсэн харгалзахаар шийдвэрлэжээ. Харин Г.Батцэнгэлийг найман сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. Мөн тэднээс 30 сая төгрөг гаргуулж, хохирогч Д-д олгохоор аймгийн шүүхээс шийдвэрлэсэн байна.
24tsag.mn




















































Сэтгэгдэл (3)